Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн талаар гаргасан мэдээлийг хурандаа Б.Ууганбаяр танилцуулсан юм.
Тэрбээр: "Өнгөрсөн 48 цагт 143 иргэн гэрийн ажиглалтанд шилжлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 9560 хүн гэрийн ажиглалтад байгаа бөгөөд энэ хүмүүс ажиглалтын 14 хоногтоо халдвар хамгааллын дэглэм, зааврыг ягштал биелүүлэх үүрэгтэйг дахин дахин сануулая. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын 26 тусгаарлан ажиглах байранд 1403 иргэн байна. Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говь-Сүмбэр 953, нийтдээ 2356 хүн тусгаарлан ажиглах байранд няналбайгаа юм. Мөн ойрын хавьтлын 217 хүнийг нэмж тусгаарлах ажиллагааг хэрэгжүүллээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна