[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Эмэгтэй энергиэ сэргээж, эрч хүчтэй явах ЗУРГААН дадал

Админ
2020/11/30

  Эмэгтэй хүн өөрийн төрөлх энергиэ сэргээж байх нь чухал. Эргэн тойрны янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан заримдаа бидний эмэгтэй энерги алдагдаж, эрч хүчгүй болдог байна. Харин та эдгээр дадлыг өөртөө хэвшүүлж чадсанаар эмэгтэй энергиэ хамгаалж, сэргээж, эрч хүчтэй байх болно.
Нүүрнийхээ арьснаас гадна гар, биеийнхээ арьсыг сайхан байлга. Биедээ тос түрхэж, хумсаа арчилж, цэвэр байлгаснаар сайхан энерги төвлөрдөг. Бүжиглэ. Бүжиглэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэж, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй болдог. Даашинз, юбка өмс. Ганган юбка, даашинзаар гоёсон таны эмэгтэй энерги сэргэж, эргэн тойрныхноо татна. Сайн ном унш. Бүсгүй та сайн бичигдсэн ном, тэр дундаа эмэгтэй хүний хувь заяаны тухай зохиол уншвал өөрийгөө илүү ойлгож, таних болно. Амттай хоол хий. Дуртай хоолоо амттай хийх нь эмэгтэй хүнийг сэргээдэг. Бэлтгэсэн хоолоороо хайртай хүмүүсээ дайлах нь бүсгүй хүнд аз жаргалыг бэлэглэдэг. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгаарай. Хэрэггүй эд зүйл, хуучин хувцас нь эмэгтэй хүний энергийг султгаж, уур бухимдлыг төрүүлдэг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна