Женнифер Лопез Бейонсег дуурайсан уу

Админ
2020/11/30

Америкийн дуу хөгжмийн шилдгүүдийг шалгаруулдаг American Music Awards өнгөрсөн ням гарагт болж өнгөрсөн билээ. Энэ үдэш Америкийн хөгжмийн ертөнцийн нэрт төлөөлөгч алдарт дуучин Женнифер Лопез өөрийн үзүүлбэрээ зочдод сонирхуулсан боловч түүнийг хэн нэгэнтэй тун адилхан байсныг хэвлэлүүд бичиж байна. Женнифер Лопезын үсний засалт, сандалтай бүжиг, гэрэл гээд бүх зүйл нь хэн нэгнийг санагдуулж байсан гэв. Лопез Малуматай хамтран тачаангуй үзүүлбэрээ сонирхуулсан ч энэ нь 2014 онд Грэммийн шагнал гардуулах ёслол дээр нэрт дуучин Бейонсигийн нөхөр реппер Jay-Z-тэйгээ хамтарсан үзүүлбэртэй тун адилхан байсан гэж цахим сүлжээнд шуурч эхэлжээ. Тэр ч бүү хэл . Ийнхүү Женнифер Лопезын Бейонсег дурайсан хэмээн буруутгах хүмүүс олон байгаа ч Лопезын шүтэн бишрэгчид ч мөчөөгөө өгсөнгүй. Бейонсе ч мөн өнгөрсөн жилүүдэд бусадтай адилхан харагдаж байсан олон тохиолдол байсан гэдгийг эргэн сануулжээ. Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна