Жо Байдены хөл хугарчээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд томографын шинжилгээ хийхэд хөлөнд нь бага зэргийн хугарал илэрчээ.
Байдены хэвлэлийн албанаас мэдээлсээр тэрбээр хэдэн долоо хоногийн турш тусгай гуталтай явах аж.
Өмнө нь Жо Байден нохойтой тоглож байгаад баруун хөлөндөө гэмтэл авч байжээ.
Жо Байден Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар Жен Псакиг томилохоор төлөвлөж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Орос, Украины талаар дуулиантай мэдэгдэл хийдэг гэдгээрээ алдартай Жен Псаки нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаанд Цагаан ордон, Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч байсан юм. Тэрбээр одоо Жо Байдены шилжилтийн багийн зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна