КОВИД ба кино уналт

Админ
2020/12/01

Дэлхийн Энтертайнмент салбар бол дэлхийн аль ч орны жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан орлогыг бүрдүүлэгч томоохон салбар юм. Кино болон энтертайнмент салбарын томоохон тоглогчдод “Ковид-19” маш хүчтэй цохилтыг өглөө. Энтертайнмент гүрнүүдийн хувьд энэхүү уналт нь магадгүй дараагийн 2-3 жилийн хугацаанд дахин сэргэхээргүй хэмжээнд байгааг “Нью-Йорк таймс”-д нийтэлжээ. Хятадын хөрөнгө оруулагчид АНУ-ын энтертайнмент салбарт ихээр хөрөнгө оруулалт хийх болсонтой холбоотойгоор Ковидын өмнө Холливудын орлогыг өсгөсөн хэдий ч өнөөгийн байдлаар уналтад ороод байгаа юм. “Ковид-19” цар тахлын гол энтертайнмент хохирогчид нь “Warner Bros”, “Sony Pictures”, “Motion Picture Group”, “Walt Disney Studios”, “Universal Pictures”, “20th Century Fox”, “Paramount Pictures”, “China Film Group Corp.,” болон “Apple Inc” зэрэг дэлхийн алдартай энтертайнментууд тодроод байгаа аж. Учир нь тус компаниудын АНУ, Итали, Лондон болон Өмнөд Солонгост хийж байсан кино зураг авалтууд хойшилсон, киноны нээлт, кино театруудаар дамжин олон сая хүнд үзэлтэнд гаргахаар төлөвлөөд байсан бүтээлүүд нь олон нийтэд хүрэлгүй тодорхойгүй хугацаагаар хойшилсноор олон тэрбум ам.долларын хохирол учраад байгаа ажээ.
“Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо ердөө гурван сарын дотор 10 сая хэрэглэгчээр нэмэгдэж байсан бөгөөд өнгөрөгч 2019 оны байдлаар 167 сая хэрэглэгчтэй байсан эл компани 2020 оны 11 сарын байдлаар 195 гаруй сая хэрэглэгчидтэй болжээ. Холливудын энертайнмент салбарын “Ampere” судалгааны компанийн хийсэн судалгаагаар зөвхөн АНУ-ын энтертайнмент салбар ирэх таван жилийн хугацаанд 160 тэрбум ам.долларын орлого алдах тоцооллыг гаргажээ. Хамгийн их алдагдалтай ажиллах жилийг 2020-2021 он гэж тодорхойлсон байна. Энэхүү уналт нь театрын урлаг, кино театруудтай холбоотой ажилладаг салбарт хүчтэй нөлөөлөл үзүүлэх төлөвтэй байна. Холливуд 2019 оны зөвхөн кино тасалбарын борлуулалт нь өмнөх жилүүдийнхээ орлогын босгыг 42 тэрбум ам.доллар олсон үзүүлэлтээр давж байсан бол 2020 онд сүүлийн 20 жилд байгаагүй санхүүгийн муу үзүүлэлтийг үзүүлсэн юм. Тэдний уналт нь Телевиз, онлайн зар сурталчилгааны салбарт шууд нөлөөлсөн бөгөөд 2020 оны байдлаар 40 тэрбум ам.долларын орлого алджээ. Цар тахлын үеийн энтертайнмент салбарт гарсан сонирхолтой өөрчлөлтийг телевизийн сувгуудын хандалтаас харж болох юм. “Ковид-19” гарсанаас хойш дэлхийн алдартай кино суваг болох “HBO” болон спортын сувгуудын үзэгчдийн тоо огцом багассан юм. Дээрх компаниудын уналт нь  зарим компаниудын хувьд давуу тал болсон. Холливудын А зэрэглэлд багтдаггүй кино түрээслүүлэгч оператор компани болох “Netflix”. Тус компанийн хэрэглэгчдийн тоо ердөө гурван сарын дотор 10 сая хэрэглэгчээр нэмэгдэж байсан бөгөөд өнгөрөгч 2019 оны байдлаар 167 сая хэрэглэгчтэй байсан эл компани 2020 оны 11 сарын байдлаар 195 гаруй сая хэрэглэгчидтэй болжээ. Цаашид “Netflix” компанийн гол хэрэглэгчид нь Ази, Номхон далайн орнуудын хэрэглэгчид байх төлөвтэй байна. Энтертайнмент салбарын хүчтэй гүрэн болох АНУ цар тахлын өмнө тэргүүлэгч орон байсан бол одоо ч өөрсдийн байр суурийг хадгалж үлдсэн хэвээр байна. Хэдийгээр томоохон кино үйлдвэрлэгчид бүрэн зогсолт үзүүлээд байгаа ч АНУ-ын видео контентийн урсгал тасарсангүй. Арга ч үгүй биз энтертайнмент салбарт хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлдэг орон гэдгээ ч цар тахлын үед дахин баталж харууллаа.
Харин “Disney” компанийн хувьд өөрсдийн онлайн “Disney plus streaming” онлайн үйлчилгээг 2019 онд үнэгүй нэвтрүүлж байсан бол 2020 оны байдлаар тэдний уг суваг нь төлбөртэйгөөр үзэгчдэд хүрэх болсон Бусад томоохон кино үйлдвэрлэгчид мөн хэрэглэгч, сегментүүд рүү чиглэсэн олон талт менежментийн бодлогыг боловсруулсан аж. Тэд төрөл бүрийн бүтээгдэхүүнээр үзэгчдийг хангах, мэдээллүүдийг нэгтгэх, түншлэх хамтын ажиллагаа, технологийн хөгжүүлэлт зэрэг хэд хэдэн алхамт стратегудыг боловсруулаад байгаа ажээ. Үүний тод жишээ нь “Paramount Pictures” 2019 оны гуравдугаар сард “Pluton TV”-ийн үйлчилгээ үзүүлэгч “Pluton Inc” компанийг худалдаж авсан явдал юм. “Pluton TV” нь АНУ-ын тэргүүлэгч үнэгүй телевиз юм. Харин “Disney” компанийн хувьд өөрсдийн онлайн “Disney plus streaming” онлайн үйлчилгээг 2019 онд үнэгүй нэвтрүүлж байсан бол 2020 оны байдлаар тэдний уг суваг нь төлбөртэйгөөр үзэгчдэд хүрэх болсон бөгөөд 2020 оны зургаадугаар сар гэхэд 54 сая хэрэглэгчийг өөртөө нэгтгэсэн юм. Энэ нь 2020 оны хоёрдугаар сартай харьцуулахад хоёр дахин их үйлчлүүлэгчдийг өөртөө нэгтгэж чадсан амжилттайгаар “Ковид-19” хүндрэлийг давахаар тэмцэж байна. Сонирхуулахад “Apple plus streaming” үйлчилгээ 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн бөгөөд тэднийг нээлтээ хийснээс хоёр долоо хоногийн дараа “Disney plus streaming” үйлчилгээ нээлтээ хийсэн юм. Disney plus streaming үйлчилгээ анхны хэрэглэгчдэдээ нэг жил үнэгүй хэрэглэх эрхийг бэлэглэж байсан нь “Apple” компани өөрсдийн гар утас, пад, болон бусад бүтээгдэхүүний худалдаж авсан шинэ хэрэглэгчдэд “Apple plus streaming” үйлчилгээг нэг жилийн хугацаанд үнэгүй авах эрхийг бэлэглэхэд хүргэж байжээ. Энтертайнмент салбар тэр дундаа онлайн стрийминг үйлчилгээг нэвтрүүлэгчдийн дундах ширүүн өрсөлдөөн нь уламжлалт телевизүүдэд уналтыг авчирч байна. Онлайн стрийминг үйлчилгээ нь уламжлалт телевизүүдийн контентуудаас илүү чанартай, сонирхолтой, олон төрлийн үйлчилгээг хэрэглэгч авах боломжийг олгож байгаа нь уламжлалт сувгууд үзэгчдээ алдах гол шалтгаан болсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна