Moderna-гийн вакцин хүнд хэлбэрийн Covid-19-ийн эсрэг 100 хувь хамгаалж байгааг баталжээ

Админ
2020/12/01

Moderna компанийн боловсруулж буй Covid-19-ийн эсрэг mRNA-1273 вакцин эхний шинжилгээгээр 94,1 хувийн үр дүнтэй гарсан бол хүнд хэлбэрийн өвчний эсрэг 100 хувийн үр дүнтэй нөлөөлж байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл уг вакциныг хийлгэсэн сайн дурынхнаас нэг ч хүн Covid-19-ийн хүнд хэлбэрээр өвдөөгүй байна. Тиймээс тус компани уг вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн байна. Вакцины клиник туршилтад сайн дурын 30 мянган хүн оролцжээ. Туршилтад оролцсон 196 хүн коронавирусийн халдвар авсан ба тэдгээрээс 185 нь плацебо хийлгэсэн бол 11 нь вакцин тариулсан байна. Ингэснээр 94,1 хувийн үр дүнтэйг баталсан. Түүнчлэн тус вакцин хүнд нөхцөлд ямар үр нөлөөтэй байгааг дүгнэжээ. Туршилтад оролцсон хүмүүсээс 30 нь коронавирусийн хүнд хэлбэрээр өвдсөн бөгөөд тэд бүгд плацебо хэрэглэсэн байжээ. Вакцин хийлгэсэн сайн дурынхнаас хэн нь ч Covid-19-ийн хүнд хэлбэрийг тусаагүй тул дээрх дүгнэлтийг гаргасан байна. Moderna компани өчигдөр АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газраас вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл хүсэх гэж буйгаа зарласан. Өмнө нь Pfizer компаниас вакциндаа зөвшөөрөл авах болсноо зарласан юм. Эх сурвалж: Telegraph


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна