BIG BANG хамтлагийн гишүүн T.O.P aм иa xop лoxыг зaвдcaн yy
Тэрбээр энэ сарын 7-нд инстаграм хуудсаараа шууд дамжуулалт (live) хийсэн бөгөөд өөрийг нь хайрлаж, дэмждэг хүмүүсээс уучлалт гуйсан байна. Мөн өнгөрсөнд хийсэн бүх зүйлдээ маш их харамсаж буйгаа илэрхийлээд Би
БНСУ-д дахин уран бүтээл туурвих бодолгүй байна. Яагаад гэвэл ард иргэд нь чөтгөp гэжээ.
Харин сэтгүүлчдэд хандан
Миний хэлсэн үгийг нийтлэл болгох хэрэггүй хэмээн анхааруулжээ. Гэсэн ч төд удалгүй Naver, Nate зэрэг томоохон сайт энэ талаар нийтлэл гаргажээ.

Хүмүүс реппэр T.O.P-ийн энэ үйлдлийг маш их шүүмжилсэн бөгөөд Дахин Солонгос хэлээр ярих хэрэггүй. Гадаадад очиж амьдраарай, Бидний мөнгөөр баян болсон байж биднийг доромжилж байна гэх зэрэг сөрөг сэтгэгдлүүдийг үлдээжээ.
T.O.P 2019 оны аравдугаар сард инстаграмдаа Надад дахин Кпопт хөл тавих бодол алга хэмээн бичиж байсан юм. Шүтэн бишрэгчид нь үүнийг хошигнол хэмээн тайлбарлаж байсан ч реппэр маань энэ удаад дуу гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
T.O.P-ийн хувьд 2017 онд мaнcyyp-yyлax бoдистой нэр холбогдож шүүхээс хоёр жилийн тэнcэн xap галзaх авсан билээ. Түүний энэхүү үйлдлийг Солонгосчууд маш ихээр шүүмжилсэн.
Үүний дараа реппэр T.O.P нойpcyyлах эм хэтрүүлэн хэрэглэж сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж байв. Ийнхүү шүтэн бишрэгчид нь түүний энэхүү үйлдлийг
aмиa xop лox оролдлого хэмээн таамаглаж байсан юм

Тэрбээр 2019 оноос инстаграм хуудсаа идэвхтэй ашиглаж эхэлсэн ч БНСУ-ын ард түмний доромжилсон сэтгэгдлүүд түүнийг тайван байлгаагүй бололтой. Учир нь өнгөрсөн аравдугаар сард T.O.P
Доромжилсон сэтгэгдэл гэдэг бол aллaгa. Эрх чөлөөг ч бас хариуцлага дагах ёстой хэмээн сторидоо оруулж байжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна