“Moderna” компани коронавирусын эсрэг вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ өгчээ
“Moderna” компани коронавирусын эсрэг вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт (FDA) гаргажээ.
"“Moderna”-гийн “mRNA-1273” вакциныг ашиглах зөвшөөрөл авах материалийг FDA-д хүргүүллээ” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатанд вакцин нь 94.5 хувийн үр дүн үзүүүлснийг Америкийн компани 11 дүгээр сарын 16-нд мэдэгдсэн билээ. Туршилтад 30 мянган хүн оролцжээ.
АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын мэдэгдэлд дурдсанаар, энэхүү вакциныг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэх хурлыг 12 дугаар сарын 17-нд хийхээр товложээ. Хуралд Америкийн эрдэмтэд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд оролцож, шууд дамжуулах аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна