Энэтхэгт нэг хоногт 443 хүн Коронавирусын халдвараар нас баржээ
Энэтхэгт хоногт 38772 хүн коронавирусын халдвараар өвчилжээ. Тус улсад COVID-19-ийн нийт халдварын тоо 9 431 691 болсон байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хоногт 443 хүн коронавирусын халдварын улмаас нас баржээ.
Энэтхэгт бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн халдварын тоо 137139 болсон байна.
Энэтхэг болон Бразил улс Оросоос коронавирусын эсрэг вакцин авахаар гэрээ байгуулсан талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Дэлхий дахинд коронавирусын халдвараар нийт 62.7 сая хүн өвчилж, 1.4 сая хүн нас барсан байна. Тэгвэл 40.1 сая хүн эдгэрчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна