Улс орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор уг сонгон шалгаруулалтын хугацааг 14 хоногоор сунгасан юм. Энэхүү хугацаа арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 18 цагт дуусах ажээ. Одоогоор сонгон шалгаруулалтад оролцохоор нэрээ дэвшүүлсэн албан бус мэдээллийг танилцуулья. Тухайлбал, МҮОНТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Саунд Монголиа компанийн гүйцэтгэх захирал М.Уянга, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Агааноров, ММ агентлагийн захирал асан Р.Гандиймаа, ММ агентлагийн редактор асан А.Энхтуул, Үндэсний брэндийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл, сэтгүүлч С.Баярмөнх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан Л.Нинжжамц, ММ агентлагийн хөтлөгч Г.Чоглоонамжил, ТВ5 захирал асан Э.Дагиймаа МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар, сэтгүүлч Б.Цондовдорж, сэтгүүлч А.Бүрэнбаатар, Плэй бой сэтгүүлийн эрхлэгч Н.Болормаа, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт,сэтгүүлч М.Амарбаяр нар нэрээ дэвшүүлэхээр болжээ. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн шалгуур нь:
-Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
-Ял шийтгэлгүй байх,
-Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,
-Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх,
-НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай байх,
-Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр зохих мэдлэг, дадлага туршлагатай байх,
-ОНРТ-ийг хөгжүүлэх, нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах, менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх,
-''Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулийн холбогдох заалтуудад заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх гэжээ. Нийт оролцогчдоос ҮЗ-өөс гаргасан журмын дагуу хоёр хүн сүүлийн шатанд оролцох юм байна.

Л.Нинжжамц

Б.Цондовдорж

М.Наранбаатар

Л.Батцэнгэл

Г.Гэрэл

Н.Дэмбэрэл

Р.Гандиймаа

Г.Чоглоонамжил

Э.Дагиймаа

А.Бүрэнбаатар

Ш.Бямбацогт

М.Амарбаяр

Н.Болормаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна