С.ЖАВХЛАН: СОНГУУЛИАР АЙЛЫН УНИНД МӨНГӨ ХАВЧУУЛААД БАЙСАН ГИШҮҮД ЗОВЛОН БОЛОХООР ЗУГТААД АЛГА БОЛЦГООЧИХЛОО

Админ
2020/12/03

Тэрээр, “Хэрвээ энэ үед сонгууль болж байсан бол Та бүхний өмнө яаж гүйж байх байсан бол, энэ 76. Гэтэл өнөөдөр нэг ч хүн алга. ойрог руугаа хандаж байгаа нэг ч амьтан алга. Энэ хүмүүс өөрсдийгөө сонгуулах болохоороо хүмүүсийг хүсээгүй байхад нь л унинд нь өөрсдийнхөө зурагтай баахан том том ном сэтгүүл, мөнгө хавчуулаад л байдаг. Гэтэл зовлон болохоор зугтаагаад алга болчихдог байж болохгүй ш дээ. Монгол Ардын нам Хүчээ нэгтгэе гэж уриалсных нь дагуу Монгол түмэн хүчийг нь нэгтгэсэн. Одоо тэр 76 хаачив. Тэр 76 одоo хүчээ нэгтгэ л дээ. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг Монгол үг байдаг. Тиймээс одоо Та нар хэрэгтэй байна, 76. Та нар ямбыг нь эдэлж болдог, ялыг нь бас үүрдэг байх ёстой. Бүх зүйл зогсож, өдрийнхөө орлогыг алдчихсан хөл хорионд байгаа энэ хүмүүст чинь өвчин биш өлбөрч үхэх аюул ирээд байна. Тэгэхээр энэ 76 гишүүн тойрог, тойрог дээрээ очиж ажиллаач ээ. Нөгөө нэг сонгуулиар бүрээдэж тараагаад байсан мөнгө цаас, гурил будаа, гоймон, хонь хаачсан бэ. Яг сонгууль болохоор долоочих шахаад гүйдэг байсан нөгөө хэд маань аюул зовлон болонгуут байхгүй болчихлоо" гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна