Цар тахал дэгдээд буй энэ үед Америкчууд кибер даваа гарагийг тохиолдуулсан онлайн худалдан авалтад 10.8 тэрбум ам.доллар зарцуулсан нь урьд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.
Энэ тухай АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том 100 сүлжээ дэлгүүрийн 80-ынх нь мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг “Adobe Analytics” төв мэдээлэв. Америкчууд онлайн худалдан авалтад нэг өдрийн дотор ийм их хэмжээний мөнгө зарцуулж байгаагүйг мэргэжилтнүүд онцолжээ. Өнгөрсөн онд болсон кибер даваа гаргийн үеэр америкчууд 9.4 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн байна.
Энэ удаагийн кибер даваа гаргийн үеэр америкийн онлайн дэлгүүрүүд компьютер, хөдөлгөөнт төхөөрөмж, спортын бараа, тоглоомонд хамгийн их хямдрал зарлажээ. Онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх сонирхол нэмэгдсэнийг судлаачид цар тахлын улмаас муж улсуудад хязгаарлалтууд хэрэгжиж буйтай холбон тайлбарлажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна