“Spotify” 2020 оны шилдэг дуучдыг жагсаажээ

Админ
2020/12/03

Хөгжмийн стриминг үйлчилгээний “Spotify” компани энэ онд хэрэглэгчдийнхээ хамгийн их сонссон дуу, подкаст, цомог, дуучдын жагсаалтыг гаргажээ.

Эрэгтэй дуучдын жагсаалтыг “YHLQMDLG” цомгийг гаргасан рэпер Bad Bunny тэргүүлжээ. Араас нь Drake, J Balvin, рэпер Juice WRLD, The Weeknd нар орсон байна. Харин эмэгтэй дуучдын жагсаалтад Billie Eilish, Taylor Swift, Ariana Grande, Dua Lipa нар тэргүүлжээ.

Дуунуудаас "Blinding Lights", "Dance Monkey", "The Box", "Roses - Imanbek Remix", "Don't Start Now" зэрэг дууг хамгийн их сонссон байна.

Түүнчлэн нийт 1.9 сая подкастаас “The Joe Rogan Experience”, “TED Talks Daily”, “The Daily”, “The Michelle Obama Podcast”, “Call Her Daddy” хэмээх подкастууд олны хүртээл болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна