Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын 100 дахь км-ыг угсарлаа

Админ
2020/12/03

УБТЗ Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын 100 дахь км-ийг угсарлаа. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замчид 11 дүгээр сарын 30-нд  4000 дахь үеэ угсарч нийт 100 километр зам тавьж дуусгалаа. Уг ажлыг жил хүрэхгүй хугацаанд УБТЗ-ын Зам засварын машинт станцын хамт олон болон Замын 2,3,4 дүгээр ангийн замчид хийж гүйцэтгэжээ. Өвлийн хүйтний эрч чангарч байгаа ч төмөр замчид бэлтгэл ажлаа сайтар хангасны дүнд ийнхүү урт замыг тавьж урагшлуулсаар байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна