"Pfizer", "BioNTech" компаниудын вакциныг Их Британид хэрэглэхийг зөвшөөрлөө
Америкийн “Pfizer”, Германы “Biontech” компаниудын коронавирусын вакциныг Их Британид хэрэглэхийг зөвшөөрлөө гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
"Засгийн газар өнөөдөр “Pfizer”, “BioNTech” компаниудын “COVID-19”-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрөх тухай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын хараат бус агентлагийн (MHRA) зөвлөмжийг баталлаа" гэж тус яамны хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.
Үүний зэрэгцээ Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок ирэх долоо хоногоос хүн амыг вакцинжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна