Франц Улс 2021 онд 35 сая иргэнээ вакцинжуулна

Админ
2020/12/03

Франц Улс иргэдээ вакцинжуулах аяныг эхлэхээр идэвхтэй бэлдэж байна. Засгийн газраас 1.5 тэрбум еврог вакцинжуулалтад зарцуулахаар төсөвлөж байгаа талаар мэдээлэв. Уг хөрөнгөөр эхний ээлжинд 35 сая иргэнийг 2021 онд вакцинжуулах бөгөөд вакциныг эмчийн заавраар нэг хүнд хоёр тунгаар хийхээр тооцож, нэг иргэнд зарцуулагдах хөрөнгө 43 евро ноогдохоор төлөвлөж буй юм. Франц Улсад 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар вирусын халдвар авсан шинэ тохиолдол 4005 /нийт 2222488/, нас баралтын тоо 406 /нийт 52731/ болж нэмэгдсэн бол эрчимт эмчилгээнд шилжсэн иргэд таваар /нийт 3751/ буурсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна