Зариг.мн Н.Өнөрцэцэгийн төрсөн дүү архи шаглаж зарж байгаад баригдсан уу?

Админ
2020/12/03

Коронавирусын цар тахал Монгол Улсад дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол гарсан. Энэ тогтоолын хүрээнд Улсын хэмжээнд архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон байдаг.

Гэтэл Улс төрч, бизнесийн нэр хүндтэй болгоны анчин буюу сошиал орчинд хамгийн их хандалттай байдаг гэх “Zarig.mn” сайтын шудрага үнэний төлөө нойр хоолгүй зүтгэгч гэх сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн төрсөн дүү, тус сайтын зураглаач Н.Жаргалбаяр нь хөл хорионы хатуу дэглэмийн үед архи согтууруулах ундааны зүйлийг нууцаар дамлан зарж байгаад цагдаад баригдсан байна.

Өнөрөө та иргэд байгууллагуудаас олон зүйлийн талаар тал бүрээс нь үнэн худал янз бүрийн асуулт асуудаг. Тэгвэл одоо таниас асуух хэдэн асуулт байна.

1. Энэ хөл хорионы хатуу дэглэмийн үед та өөрийн нэр хүндээ ашиглан 1 шил архийг хэдэн төгрөгөөр, хаанаас худалдаж аваад хэдэн төгрөгөөр хэнд өгч заруулдаг бэ?

2. Шагийн архи зарсан танай дүү Н.Жаргалбаяр нь таны удирдан ажиллуулдаг сайтын ажилтан. Тэгэхээр танай бүх ажилчид хууль бусаар шагийн архи худалдан борлуулдаг гэж ойлгож болох уу?

3. Та ийм төрлийн бизнесээс хорио цээрийн үед нууц биш бол хэдэн төгрөгийн ашиг олсон бэ?

4. Та иргэд олон нийтийн асуудлыг зулайнаас хөлийн ул хүртэл нь эрэн сурвалжилдаг. Одоо таны энэ хууль бус асуудлыг бусад сайтууд эрэн сурвалжилах нь зөв үү?

5. Н.Жаргалбаяр нь таны цалин олгодог ажилтан, таны төрсөн дүү. Тэгэхээр таны хамаарал бүхий этгээд мөн үү?

6. Таны дүүгийн хууль бус үйлдлийн улмаас короновирусын халдваргүй иргэд халдвар авсан бол та яах вэ?

7. Таны төрсөн дүү хууль бусаар архи шаглаж ашиг олдог юм байна. Та эрэн сурвалжлан олсон мэдээллээ хэдэн төгрөгөөр шагладаг вэ?

8. Та энэ хууль бус үйлдлээ нуун дарагдуудах зорилгоор хэнийг шантаач хийхээр төлөвлөж байна гэсэн асуултуудыг таниас асууж байна.

Та дүүгийнхээ хууль бус үйлдлийн талаар нийгэмд хариулт өгнө үү.

Таныг хүндэтгэсэн: Эрэн сурвалжлах сэтгүүлч ШАГ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна