Өмнөговь аймаг ахмадууддаа хоёр тонн нүүрс үнэгүй олгоно

Админ
2020/12/03

Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 дүгээр сарын 30-ны хуралдаанаар "Тавантолгой" ХК-аас ирүүлсэн саналыг үндэслэн 60-аас дээш насны ахмадуудад хоёр тонн нүүрс үнэгүй олгохоор болсон байна. Мөн нүүрсний үнийг одоогийн борлуулалтын үнээс 20 хувиар бууруулахаар болжээ. Нүүрсний үнийг хямдруулахдаа нэг жилийн хугацаанд буюу ирэх оны 12 дугаар сарын 1 хүртэл нэг тонныг нь 30800 төгрөгөөр борлуулахаар болов. Ташрамд, Өнгөрсөн онд "Тавантолгой ХК-аас Өмнөговь аймгийн өрх бүрт 3 тн нүүрс үнэгүй өгч байсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна