Одоогийн энэхүү нөхцөл байдалд маск нь өөрийгөө хамгаалах хамгийн чухал хүчин зүйл болоод байгаа билээ. Иймд бид гар доор байгаа даавуун материалыг ашиглан өөртөө хэрхэн маск хийх амархан аргыг: оёж чаддаггүй хүн, яаралтай үед хэрхэн алчуураа маск болгох мөн оёдлын машин ашиглан хээнцэр маск хийх гээд 4 төрөлд хуваан бэлтгэлээ.
- Амны хаалт хийх зааварчилгаа өгөхөөс өмнө заавал анхаарах нэг зүйл бол энэхүү гар аргаар хийсэн маск нь таныг Covid-19 тархалтаас хамгаалахад тус болохгүй юм. Гэсэн хэдий ч таны биед тээгч нян байж болзошгүй нуугдмал үедээ байгаа (шинж тэмдэг хараахан илрээгүй) тохиолдолд бусдад дамжуулахаас хамгаалах тустай билээ. Энэхүү гар аргын маск нь эмнэлгийн зориулттай биш тул эмнэлгийн ногоон маскаа давхар зүүхээ мартаж болохгүй гэдгийг анхаараарай.
1.Бандана буюу алчуур ашиглан маск хийх
хэрэглэгдэх зүйлс:
- Бандана эсвэл алчуур
- 2ш эрзээн (үсний боолт)
- Кофены шүүлтүүр
Алчуурын тал хүртэл нь дээд тал доод талаа хоёуланг нь нугална. Дараа нь дахин нугалсан алчуурынхаа дээд тал доод талыг тал хүртэл нугалж үйлдлээ давтана. Үүний дараа голд нь кофены шүүлтүүрээ байрлуулан хоёр захад нь резинээ оруулна. Сүүлийн үйлдэл бол резинээ тогтоож өгөхийн тулд алчуурынхаа 2 хажуу талыг дотогш нь нугалж өгснөөр таны
бандана-маск бэлэн болно.
2. Подволк ашиглан маск хийх
хэрэглэгдэх зүйлс:
- Подволк
- Хайч
- Кофений шүүлтүүр
Эхлээд та өөрт тааруулан подволкныхоо доод хэсгээс хайчлах хэрэгтэй. Дараа нь танд шаардагдах материалын өндөр нь хамрын дээд хэсгээс эрүүний доод хэсэг хүртэл буюу дунджаар (17-20см) ёстой. Хэрвээ та өөртөө тохируулан хэмжин хийж байгаа бол үндсэн хэмжээнээсээ 2-3см том хайчлахыг анхаараарай. Үүний дараа (15-17см)-ийн урттай 1-2см өргөнтэй подволкаа тайрч дээд доод талдаа уяж болох уяа гаргана. Нэмэлтээр голд нь кофены шүүлтүүр хийж өөрийгөө хамгаалах боломжтой.
3. Оёдлын машин ашиглахгүй гараар оёж маск хийх
хэрэглэгдэх зүйлс:
- Хөвөн (зөөлөн) даавуу ( 25-28см диаметртэй )
- 15см хэмжээтэй уян утас эсвэл резинэн утас
- Загвар болон ашиглах таваг, дугуй хэлбэртэй хэрэглэл
- Зүү, утас
- Хайч
Энэхүү арга нь дээрх хоёр аргаас бага зэрэг хүнд ба бичлэгийг дагаж хийвэл илүү амархан тул оёдлын машин ашиглахгүй маск хийх аргыг видео хэлбэрээр орууллаа.
4. Оёдлын машин ашиглан гоёмсог даавуун маск хийх

хэрэглэгдэх зүйлс:
- Хөвөн даавуу (25 x 15)
- 15cm хэмжээтэй уяа, резинэн тууз
- оёдлын машин
- Зүү, утас
- Хайч
- Хавчаар
Хамгийн эхэнд 25x 15cm 1 материал, 18x 13 хэмжээтэй 2 материал сонгох хэрэгтэй.
Эхний алхам 18x 13 хэмжээтэй материалаа аван нэг талаас нь 1см урттай нугална. Нугалсан мөрөө даган индүүдэж оёход бэлэн болгоно. Оёдлын машинаар нугалсан мөрөө оёж 25x 15cm даавуун дээрээ дэлгэн тавьж хавчуураар хавчина. Үүний дараа хооронд нь нийлүүлж оён нугаларсан хэсгийг дахин индүүднэ. Бэлэн болсон материалаа 3 жижиг нугалж 2 талаас нь нарийн оёдлоор оёно. Илүү гарсан хэсгээ дотогш нугалан дахин оёно. Ингэснээр хажуу талын резинээ хийхэд бэлэн болж 2 талд нь тус бүр уяаг хийж өгнө. Ийнхүү маск бэлэн болох ба нэмэлтээр дотор нь шүүлтүүр хийж болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзээрэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна