УИХ-ын гишүүн Х.Булгантуяагын нэр хүндэд халджээ

Админ
2020/12/03

 Хөл хорионы эдгээр өдрүүдэд онлайнаар гэмт хэргийн шинж чанартай мөнгө олох нь элбэгшиж байгаа билээ.

Дуучин, жүжигчдийн нэрийг барьж хандалт, луйвар хийдэг байсан бол энэ удаад эрхэм гишүүний нэрийг ашиглан бүр мөрийтэй тоглоом явуулаад амжжээ.

Харин энэ үйлдлүүдэд Булгантуяа гишүүн маань:

24 цагийн дотор миний нэрээр хэд хэдэн хуурамч facebook хуудас нээгээд мөнгөн шагнал олгоно хэмээн олон нийтийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байна. Энэ нь хуулийн хариуцлагатай гэмт хэрэг гэдгийг зохион байгуулагчид нь мэдэж байгаа байх аа. Иргэд олон нийт та бүхэн иймэрхүү залилангийн гэмт хэргийн хохирогч бүү болоорой. Би өөрийн энэхүү албан ёсны хаягаар л та бүхэнд мэдээ, мэдээлэл хүргэдэг билээ. Цар тахлын хүнд үе бол бие биенээ залилах, бухимдуулах цаг биш ээ. Бид эв нэгдэлтэй, бие биеэ гэсэн сэтгэлтэй байж л хохирол багатай даван гарна. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэж залилан гэмт хэргийн хохирогч бүү болоорой гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна