БНСУ-д коронавирусын халдварын тохиолдол хоногт 540 бүртгэгдлээ

Админ
2020/12/04

БНСУ-д коронавирусын халдварын гурав дахь давлагаа эхэлж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэмсэн билээ. Тэгвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 540-өөр нэмэгджээ. Өмнөд Солонгост нийт халдварын тоо 35703 болсон байна. Шинээр илэрсэн 540 тохиолдлын 24 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ. БНСУ-д эдгэрсэн хүний тоо 28352 болсон бол нас баралт хоногт гурваар нэмэгдэж, 529 болсон байна. Одоогийн байдлаар 3 131 886  иргэнээ шинжилгээнд хамруулснаас 3 030 395 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, 65788 иргэний хариу хүлээгдэж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна