Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 16 давхар орон сууцад гал гарав
"Дүнжингарав" худалдааны төвийн урд байрлах 16 давхар орон сууцад гал гарлаа.
Галын талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “Баянзүрх дүүргийн 26 хороо буюу "Дүнжингарав" худалдааны төвийн урд байрлах 16 давхар барилгаас утаа гарч байна гэх дуудлага өнөөдөр /2020.8.19/ 12.18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу Нийслэлийн гал түймэр унтраах 14 дүгээр анги очиж, галыг унтраахаар ажиллаж байна.
Галын шалтгаан болон хохирлын талаар одоогоор мэдээлэх боломжгүй байна” гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна