Коронавирусээр халдварласан 47 хүүхэд эмчлүүлж байна

Админ
2020/12/04

Коронавирусээр халдварлагсдын 12-19 хувьд хуурай ханиах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх толгой өвдөх, халуурах шинж тэмдэг  илэрч байна.

Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусээр халдварласан хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг танилцуулсан юм.

Харин 4-10 хувьд нь нусгайрах, амт, үнэр мэдрэхгүй болох,  булчин, үе мөч өвдөх, ядрах сульдах, дотор муухайрах 1-2 хувьд суулгах, хамраас цус гарах, хамар, хоолой хуурайших, амьсгаадах, цээж хөндүүрлэх, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Насны хувьд, 9 хүртэлх насны 47 хүүхэд, 55-аас дээш насны 50 хүн,  80, 81, 90 настай хүмүүс эмчлүүлж байгааг тэрбээр дурдсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна