Увс аймагт хотоос ирсэн иргэдийн гэрийн гадаа тусгаарлах наалт нааж байна

Админ
2020/12/04

Коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан Улаанбаатар хотод гацсан иргэдийг татан авах ажлыг шуурхай явуулж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Далантүрүү, Адаргана, Гашууны голын постуудад эрүүл ахуйн байцаагч нарыг 24 цагаар ажиллуулж Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж байгаа зорчигчдоос асуумж авч, халуун хэмжин, тээврийн хэрэгсэлд Зооноз өвчин судлалын төвийн ажилтнууд халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Одоогоор 258 зорчигчийн 4650 кг ачаанд халдваргүйжүүлэлт хийгээд байна. Тэрчлэн 9 автобусны 270 мкв талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Голомттой бүсээс ирж буй иргэдийн хувьд 14 хоног гэрийн тусгаарлалтад байна. Энэ хүрээнд аймгийн мэргэжлийн албадын зүгээс хотоос ирсэн иргэний гэрийн гадна тусгаарлах наалтыг нааж гэрээсээ гарахгүй байх, гэртээ байх үед халдвар хамгааллыг сайтар сахих талаар зөвлөмж мэдээлэл өгч байна.

Одоогоор Увс аймагт коронавирусний халдвартай тохиолдол бүртгэгдээгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна