лсын Гуравдугаар төв эмнэлэг “COVID-19” халдварын үед төв, орон нутгаас илгээж буй зүрх, мэдрэлийн чиглэлийн лавлагаа тусламжийг цаг алдалгүй хүлээн авч, шаардлагатай тусламжийг үзүүлж байна.
Тухайлбал, 11 дүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зүрхний шигдээсийн 99, харвалтын 41 тохиолдлыг хүлээн авсан төдийгүй зүрх судасны мэс засал 99, мэдрэлийн мэс заслын эмчилгээг 86 иргэнд үзүүлжээ.
Хатуу хөл хорионы энэ үед тус эмнэлэгт зүрхний титэм судасны оношилгоо 147, эмчилгээ 97, тархины судсан дотуурх оношилгоо 92, эмчилгээ 25, хэм алдагдлын аблаци эмчилгээ 9, пэйсмекер тавих эмчилгээ 24, элэгний хавдрын судас бөглөх эмчилгээ 2-ыг тус тус хийжээ.
Тус эмнэлэг зүрх судас, зүрхний мэс засал, мэдрэл, мэдрэлийн мэс засал, харвалт, шигдээсийн тусламж үйлчилгээний гол ачааллыг улсын хэмжээнд хүлээн ажилладаг юм. Мөн зүрх, мэдрэлийн ангиографийн болон хэм алдагдлын оношилгоо, эмчилгээний тусламжийн гол ачааллыг үүрэн ажиллаж байна.
Дархан-Уул аймгаас зүрхний хурц шигдээсийн тохиолдлыг шууд шилжүүлснийг өчигдөр хүлээн авч, PCR шинжилгээг хийж баталгаажуулан зүрхний судсан дотуурх ангиографийн оношилгоо эмчилгээний тусламжийг үзүүлэн иргэний амийг аварсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна