ЖДҮХС-гийн газрын даргаар Я.Эрдэнэсайхан томилогдов

Админ
2020/08/20

Засгийн газрын 2020.08.12-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар” байгуулсан.Тус газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т тусгагдсан “Бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилготой аж.
Монгол Улсын Засгийн газрын /2020.08.19/-ний хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилсон байна.
Тэрбээр 2018 оноос хойш ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.   ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хийж байх үед тухайн үеийн сайд Б.Батзориг 42 гишүүнд ЖДҮ-ийн зээл олгож, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт орж УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, сайдын ажлаа өгч, ял авсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна