Дарханы харьяат иргэд нэр бүхий 10 аймгаас хувийн тээврийн хэрэгслээр ирж болно

Админ
2020/12/04

Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай болон баруун 5 аймгаас хувийн тээврийн хэрэгслээр ирэх иргэдийг Дархан-Уул аймагт энэ сарын 4, 5, 6, 7- ны өдрүүдэд хүлээж авна.

Иргэдэд Дархан-Уул аймгийн харьяат байх шаардлагыг тавьж байгаа юм. Үүнээс гадна Орхоноос ирэх иргэд PCR шинжилгээ, бусад 9 аймгаас ирэх иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавина.

Иргэдийг 12 дугаар сарын 07-ны өдрийн 22:00 цаг хүртэл хүлээж авна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна