Өвөрмонголчууд маань 50 сая төгрөгийн хандив илгээлээ

Админ
2020/12/05

Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн, нэгж байгууллагуудаас хандив ирүүлсээр байна. Тухайлбал өнөөдөр Өвөрмонголын “Хуван шар байр” холбооноос 50.669.600 төгрөгийн хандивыг Улсын Онцгой комисст илгээлээ. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Монгол Улсад суралцдаг Мита Сүмбэр, Чинзул, Уухан Жамъян нарын оюутнууд хандивын аяныг Өвөрмонголдоо санаачлан өрнүүлсэн байна. Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна