АНУ-ын хөгжүүлэгчид вирус, бактери, бохирдлыг шүүдэг өвөрмөц баг зохион бүтээхээр ажиллаж байна
АНУ-ын хөгжүүлэгчид камер, царай таних технологиос хамгаалаад зогсохгүй вирус, бактери, бохирдлыг шүүдэг өвөрмөц баг зохион бүтээхээр ажиллаж байна. Одоогоор уг төсөл Kickstarter сайтаас 156 мянган долларын санхүүжилт босгоод байгаа аж. Энэ сайт нь төсөл, гарааны бизнесүүдэд анхан шатны хөрөнгө оруулалт босгоход тусалдаг билээ.
"BLANC" хэмээх энэхүү баг нь дижитал эрин үед хувь хүний нууцлалыг хангахын зэрэгцээ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд өндөр үр дүнтэй байна гэж зохион бүтээгчид нь амлаж байгаа юм.
"BLANC" баг нь хөдөлгөөнд саад болохгүй, үзэгдэх орчныг хязгаарлахгүй, амьсгалахад ч ямар нэгэн хүндрэл учруулахгүй гэнэ. Хоёр долоо хоног тутам сольдог HEPA шүүлтүүр нь гаднаас орж ирж буй аливаа вирус, бактери, бохирдол хүний биед нэвтрэхээс хамгаалах аж. Мөн нүдний орчмын хамгаалалтыг хүссэн өнгөөрөө сольж болно гэжээ.
Цаашид хүний дуу хоолойны өнгийг өөрчлөх, Bluetooth холболт ашиглах, AR (Augmented Reality) зэрэг нэмэлтүүд хийхээр төлөвлөж байгаа аж. Зах зээлд ойролцоогоор 71 долларын үнэтэй гарч магадгүй гэсэн тооцоо гарчээ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна