Ерөнхий сайдын зөвлөхийн өрөөнөөс хяналтын камер илрүүлжээ

Админ
2020/12/05

           Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Г.Үйлстөгөлдөрийн Төрийн ордон дахь өрөөнөөс хяналтын камер илрүүлжээ. Уг явдал өнөө өглөө болсон аж.

Эх сурвалжийн хэлж буйгаар сүлжээний утсан дунд камерыг байрлуулсан бөгөөд интернэтээр холбогдон алсаас удирдах боломжтой камер байжээ. Хэргийг харьяаллын дагуу Төрийн тусгай хамгаалалтын газар болон тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн байна. Уг хэрэгт ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн нэгэн ажилтныг холбогдуулан шалгаж эхэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна