УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал болж байна.

Админ
2020/08/20

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очиртой холбоотой шүүх хурал болж байна. Шүүх хурал нь түүнийг ЖДҮХС-аас өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл олгосонтой холбоотой. Үүнийгээ өөрөө хуулийн дагуу хийсэн гэж мэдүүлдэг. Харин зээл авсан компани нь Моделиудын ангууч Ц.Мянганбаярын хүү М.Батын Эрдэнэт хотод байрладаг компани болж таарсан. Тэд 1.2 тэрбум төгрөгний зээлийг “Сапфир стоун” компанийн нэр дээр авсан. Эрдэнэт хотод жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх нэрээр уг зээлийг авахдаа УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос дэмжих бичиг хийлгэсэн. Харин экс гишүүн өөрийн компани болон ашиг сонирхолын компанидаа жижиг дунд үйлдвэрлэлийн зээл аваагүй байдаг шалгалтын явцад тогтоогджээ. Үүнтэй холбоотойгоор шүүх хуралд Ц.Мянганбаяр болон, М.Батыг дуудсан ч өмгөөлөгчөө солиж байгаа гэх шалтгаанаар ирээгүй байгаа юм. Тиймээс шүүх хурал хойшлох магадлал өндөр байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна