Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний ор, тоног төхөөрөмж хангалттай байгаа

Админ
2020/12/06

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа нар хариулсан юм. -Коронавирусний хадвартай хүмүүсийн эмчилгээний орыг нэмсэн үү? Д.Нарангэрэл: ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт өвчтөнүүдийг эмчлэх ор хүрэлцээтэй байгаа. Мөн Яармагт 300 ортой эмнэлэг бий. Аймаг, орон нутагт өвчтөнүүдийг эмчилж байгаа. Тухайлбал, Дархан-Сэлэнгэ аймаг байна. Тэгэхээр улсын хэмжээнд эмчилгээний болон эрчимт эмчилгээний ор, тоног төхөөрөмж хангалттай байгаа. -Вирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүсийг хэрхэн хянаж байна вэ? А.Амбасэлмаа: Хүмүүсээ ХӨСҮТ-д вирус илрэхгүй болтол нь байлгана. Үүний дараа Сувиллын 14 хоногийн ажиглалтад шилжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2 удаа шинжилгээ авна. Үүний дараа гэрийн ажиглалтад 14 байлгах бөгөөд энэ үед түргэн оношлуураар шинжилгээ авч байгаа. Өвдөөд эдгэрсэн хүний гэрийн хаалганд хаяг шошго наахгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна