АНУ хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр хүн буулгасан билээ. Гэвч түүнээс хойш одоог хүртэл дахин нэг ч хүн саран дээр буугаагүй. Энэ ямар учиртай вэ. Яагаад гэвэл америкчуудын 1971 онд хэрэгжүүлсэн “Апполон” нэртэй төсөл шинжлэх ухааны гэхээсээ улс төрийн нөлөөн дор явагдсан байдаг юм.

ЗХУ-аас илүү гэдгээ нотлохын тулд л эрх баригчид уг төсөлд асар их хөрөнгө хаясан бөгөөд эрсдэл ч маш их байжээ. Хөлгийн багийнхны амь нас дээсэн дөрөөн дээр байсан тул эрдэмтэд нэг удаагийн аяллаараа шаардлагатай бүх мэдээллийг цуглуулахыг эрмэлзсэн байдаг юм.

Тэгээд нэгэнт зэгсэн их мэдээлэл цуглуулж чадсан учир илүү найдвартай технологи нэвтэртэл саран дээр дахиж хүн буулгахгүй гэж шийдсэн ажээ.
Харин Хятад улс саяхан дэлхийн дагуул саран дээр төрийн далбаагаа мандуулсан хоёр дахь улс болж түүхэнд бичигджээ.

2020 оны 12 сарын 3нд сарны хөрснөөс дээж аваад буцахдаа Chang’e-5 хөлөг энэ зургийг буулгасан юм байна.
Chang’e-5 хөлөг сарнаас авсан 2 кг орчим жинтэй чулуу, шорооны дээжээ Өвөр Монголын талд 12 сарын дундуур буулгахаар төлөвлөж байгаа.

Хэрвээ энэ зорилт амжилттай биелбэл Хятад улс нь сарнаас дэлхийд дээж авчирсан гурав дахь улс болж АНУ, Зөвлөлтийн дараа түүхэнд бичигдэнэ.
Хамгийн сүүлд Зөвлөлт Холбоот Улсын илгээсэн Луна 24 хөлөг 1976 онд сарны хөрснөөс цуглуулсан дээжээ дэлхийд авчирч байжээ.
Хятад улс 1970 онд анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөж, 2003 онд анхны сансрын нисгэгчээ тойрог замд илгээж чадсан юм. Харин 2019 оны нэгдүгээр сард саран дээр станц буулгаснаар сансрын их гүрэн болсноо зарлаж байв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна