Өмнөд Солонгост K-pop оддын цэpэгт aлбa xaax хугацааг хойшлуулах xyyль батлагджээ

Админ
2020/12/06

Өчигдөр Өмнөд Солонгосын парламент K-pop урлагийн томоохон оддын цэpэгт aлбa xaax хугацааг хойшлуулах хyyлийг баталжээ.   Ингэснээр BTS зэрэг алдартай хамтлагийнуран бүтээлчид 30 нас хүртлээ цэрэгт алба хаахгүй болж байна. Тус улсын эрүүл мэндийн шаардлага хангах бүх эрчүүд 18-28 насандаа 20 сарын хугацаатай цэргийн алба заавал хаах үүрэгтэй байдаг. Харин шинэ xyyлийн дагуу тодорхой шаардлага хангасан уран бүтээлчид цэргийн алба хаах хугацаагаа хойшлуулах боломжтой болж байна. Хойшлуулах шийдвэрийг Өмнөд Солонгосын соёлын яамнаас гаргасан саналын дагуу гаргаж байх гэнэ. Шалгуур нь улс орондоо төдийгүй, олон улсад танигдсан K-pop уран бүтээлчид байх ажээ. BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин удахгүй 28 нас хүрэх гэж байсан юм. Ингэснээр тэр дахин хоёр жил уран бүтээлээ хөөх боломжтой болж байна. Шинэ xyyлийг батлагдахаас өмнө зөвхөн олон улсад амжилт гаргасан тамирчид, сонгодог хөгжмийн уран бүтээлчдэд цэргийн албанаас чөлөөлөх журам үйлчилдэг байжээ. эх сурвалж:ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна