Улсын хэмжээнд 59 тусгаарлах байр байгаагаас нийслэлд 19 нь байдаг бөгөөд эдгээрт 1017 хүн байна. Харин орон нутгийн тусгаарлах 40 байранд 559 иргэн байгаа аж. Тусгаарлалтад байгаа хүмүүс дотоодод коронавирусний батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын хүмүүс гэдгийг Б.Ууганбаяр хурандаа онцолсон юм.
Тэрбээр, “Улаанбаатар хотод коронавирустэй нь батлагдсан 99 хүний байсан 37 цэгт хорио цээрийн дэглэм сахиулах ажилд цагдаа, онцгой байдлын байгууллага болон бусад төрийн албан хаагчид ажиллаж байна. Сүүлийн 3 хоногт тусгаарлах байрнаас Улаанбаатар хотын тусгаарлах байрнуудаас 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Харин орон нутагт сүүлийн 24 цагт 39 хүн гэрийн ашиглалтад шилжсэн” гэлээ.
Мөн "Бариач, автобусны жолооч, ШЕЗ-ийн ажилтны ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах байран шилжүүлсэн. Татан авалтаар ирсэн хүмүүсийг гэрийн 21 хоногийн тусгаарлалтад шилжүүлээд байна. Сүүлийн 72 цагт 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн ба тэд 14 хоногт дэглэм баримтална.
Шуурхай штабаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа ба Сэлэнгэ аймагт 27 хоногтой ихэр хүүхдийн биеийн байдалтай холбоотой асуудал үүссэн ба ЭХЭМҮТ-өөс цахимаар холбогдон ажиллалаа. Нийт 6 аймагт болон Улаанбаатарт 6000-7000 албан хаагчид ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна