Баянзүрх дүүрэгт 4 удаагийн гал түймрийн дуудлага иржээ
2020 оны 12 сарын 5наас- 6ны хооронд дүүргийн нутаг дэвсгэрт 4 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл ирснээс ОБХ-ийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги 3, гал түймэр унтраах,аврах 35-р анги 1 удаагийн гал түймрийн дуудлагаар тус тус гарч ажилласан.
1. БЗД-н 23-р хороо улиастайн 3а-31 тоот иргэн Э гийн 5х7 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатсан. Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Тус гал түймрийн голомт дээр 10минут ажиллсан.
2. БЗД-н 4-р хороо цэргийн хотхон 50-334 тоот иргэн Ч гийн 9х7 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатсан. Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Тус гал түймрийн голомт дээр 25 минут ажилласан.
3.БЗД-н 9-р хороо шар хадны 50-14 тоот иргэн А гийн 14х4 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатсан. Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Тус гал түймрийн голомт дээр 45 минут ажилласан.
4.БЗД-ийн 24-р хороо Газарчин 6-3 тоот иргэн Б гийн 15х26 хэмжээтэй масардан дээвэртэй 2 давхар 17 айлын нийтийн байр, 10х19 хэмжээтэй мансардан дээвэртэй 2 давхар байшингийн дээвэр дотор талын хэсэг шатсан. Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Тус гал түймрийн голомт дээр ЧД-ийн ОБХ-н гал түймэр унтраах, аврах 10-р анги нэмэлт дуудлагаар ирж ажиллсан. Тус гал түймрийн голомт дээр 7 цаг ажилласан байна.

Сэтгэгдэл бичигдээгүй байна