Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шилэн дансны мэдээллээс үзвэл 2020 оны эхний хагас жилийн байдлаар 838 сая төгрөгийг Төрийн одон медальд зарцуулжээ. Үүнээс:
- Одон медаль 702.7 сая
- Одон медаль, үнэмлэхний дотор болон хавтас: 99.7 сая
- Одон медалийн хайрцаг: 14.8 сая
- Дагалдах мөнгөн шагнал: 21 сая төгрөг тус тус зарцуулсан байна.
Төрийн одон медалийн зарлагыг сараар авч үвэл:
- Нэгдүгээр сард 42 сая,
- Хоёрдугаар сард: 222.9 сая
- Гуравдугаар сар 85.8 сая хавтас
- Тавдугаар сар: 184.2 сая
- Зургадугаар сар: 303.3 сая төгрөг тус тус зарцуулжээ.
Ташрамд дурьдахад, Ерөнхийлөгч Х.Баттулга алдарт эхийн одонг хөдөө орон нутагт ажиллах үеээрээ өөрийн биеэр гардуулан өгч байгаа. Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677 эх хүртэж байгаа бөгөөд үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээж хүртэж байгаа юм.
эх сурвалж WWW.TIME.MN
Сэтгэгдэл бичигдээгүй байна