ДЭМБ-аас Монгол улсад сануулга өгөв
Монгол Улсад Covid-19 халдварын тархалт огцом нэмэгдэх эрсдэлтэйг ДЭМБ анхаарууллаа. 2020 оны 12 сарын 5-ны өдрийн байдлаар дэлхийн 220 улсад 66.3 сая хүн халдвараар өвчилж, 1.53 сая хүн амиа алдаад байна.
Монгол улсад дотоодын халдвар 11 сарын 11-нд гарснаас хойш Улаанбаатар хотоос гадна 7 аймагт 397 бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 842 болоод буй.
Үүнээс 445 нь буюу 52.8 хувь нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 397 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах халдвар 1.3 хувьтай, кластер голомт дахь дотоодын халдвар 46 хувьтай болов. Цаашид аажим буурах төлөв ажиглагдаж байсан боловч 12 сарын 2-оос эхлэн дахин нэмэгдэх байдал харагдаж байна.
Өвчлөлийн насны бүтцийг харахад 30-39 насны залуучууд илүүтэй өвчилжээ. 20-49 насныхан буюу нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог хүмүүс илүүтэй өвчилж байгаа нь олон нийтийн дунд халдвар эрчимтэй тархах эрсдэлтэй гэв. Коронавирусийн халдвар иргэдийн дунд тархах эрсдэл өндөр байгааг автобусны жолоочийн кэйсээс харж болно. Ялангуяа, хүн хоорондын зай барихгүйгээс халдварт өртөх тохиолдол дэлхийн дунджаас 2 дахин өндөр байгаа юм.
Иймд хүн хоорондын зай барих, амны хаалтаа тогтмол зүүж, халдварт өвчнөөс сэргийлэхийг онцгойлон САНУУЛЖЭЭ.

Сэтгэгдэл бичигдээгүй байна