К.Айдос: "Хээр орхигдсон оюутан охин нь ганцаараа биш хоёулаа явсан"
“Хот хоорондын автобусны жолооч зорчигчоо хээр буулгаад явжээ" гэсэн мэдээллийг нэгэн иргэн цахим орчинд оруулсан байв. Энэ талаар АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдостой холбогдож тодрууллаа.
Энэ мэдээллийг гарсан даруйд тодруулах ажиллагаа хийгдсэн. Дөнгөж сая Увс аймгийн Онцгой комисс энэ асуудлаар хуралдаж мэдээлэл ирүүллээ. Хээр орхигдсон гээд байгаа оюутан охин нь ганцаараа биш хоёулаа явсан бөгөөд Хяргас сумаас 170 км-ийн наана гэртэйгээ ойрхон бууна гэж шаардсан боловч жолоочийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Аймгийн Онцгой комисстой холбоо барьж, “Хар тэрмис"-ийн амралтын газрын үүдэнд буулгасан байна.
Учир нь энэ газар нь суурин газар бөгөөд, гар утасны сүлжээнд холбогдсон суурьшлын бүс юм. “Хар тэрмис"-ийн амралтын газрынхан голомттой газраас ирсэн учир оруулахгүй гэснээс болж нөхцөл байдал хүндэрч, иргэдийн бухимдал үүсчээ. Эдгээр хоёр зорчигчийг нэг цаг орчмын дараа хярвас сумын онцгой байдлын газраас албаны хүмүүс ирж авсан гэж мэдээлэв.
Зорчигчийг тээвэрлэж явсан "THХ” ХХК-ийн жолооч байгууллагын болон хувь хүний нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр мэдээлэл цацсан иргэнд гомдол гаргаад байна.
Эх сурвалж: said.mn

Сэтгэгдэл бичигдээгүй байна