Нэгэн эр 1000 хүүхдийн эцэг болохоор зорьжээ

Админ
2020/12/08

Тэгвэл одоо 41 настай Саймон Уотсон гэгч нь сүүлийн 16 жилийн турш үрийн шингэний донор болж, үр хүүхэдтэй болох гэсэн иргэдийн хүслийг биелүүлж яваа гэнэ. 800 хүүхдийн эцэг болоод байгаа тэрээр энэ дээд амжилтаа эвдэж, 1000 хүүхдийн аав болохоор төлөвлөж байгаа гэнэ. Түүний үйлчлүүлэгчид нь ихэнхдээ нийгмийн сүлжээ сайтуудаар холбогддог учир хүүхдүүд нь дэлхийгээр нэг таржээ. Өнгөрсөн онд л гэхэд Испаниас Тайвань хүртэл улс орнуудын үрийн зулай үнэрлэх гэсэн 12 эмэгтэйд тусалсан байна. Хиймлээр үр тогтоолгох үйлчилгээнээс хямд байдаг учир түүний үйлчилгээ эрэл хэрэгцээ өндөртэй. Түүний мэдээлж байгаагаар үйлчлүүлэгчдийнх нь 3 хувь нь анхны тохиолдлоор жирэмсэлдэг гэнэ. Тэрээр өөрөө 3 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа, хүүхдүүд, ойр дотныхон нь түүний энэ мөнгө олох аргыг эсэргүүцдэггүй, эсрэгээрээ дэмждэг байна. Хэдийгээр ийм донор нь эрүүл ахуйн хувьд эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулдаг боловч тэрээр үрийн шингэнтэй контейнер, шприц зэргийг холбогдох байгууллагаар шинжлүүлэн, 3 сар тутамд эрүүл ахуйн гэрчилгээ авдаг байна. Гиннесийн номонд хамгийн олон хүүхэдтэй ааваар 1672-1727 онд амьдарч байсан Мароккогийн султан Мулая Исмайл 700 хүү, 300 охины аав болсноороо бичигдсэн байдаг юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна