ОХУ маргаашнаас эмч нартаа коронавирусын эсрэг вакцин хийж эхэлнэ
ОХУ дэлхийд анх удаагаа гаргаж авсан коронавирусын эсрэг вакцинаараа эхний ээлжинд эрсдэлт бүлгийнхэн, эмч, багш нарыг вакцинжуулна гэсэн билээ. Бүх нийтийн вакцинжуулалтын талаар Москва хотын дарга Сергей Собянин ярихдаа "Бид нийслэлийн хэмжээнд 6-7 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөж байна" гэжээ.
ОХУ-д энэ сарын 5-наас бүх нийтийн вакцинжуулалт эхэлж, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгчидтэй уулзсан байна. Тэрбээр энэ үеэрээ мужийн удирдлагуудад хандан вакцинжуулалтын бүх шатыг хянаж, вакцин үйлдвэрлэгчдэд вакцины хадгалалт, хүмүүст хүргэх асуудлыг 24 цагаар хянаж ажиллахыг үүрэгджээ.
Новосибирск мужид энэ сарын 8-наас эмч, эмнэлгийнхэнд вакцин хийж эхэлснээр Орост эмнэлгийнхний вакцинжуулалт эхэлж байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна