Цагдаагийн алба хаагч халдвар авчээ

Админ
2020/12/09

2020 оны 12-р сарын 6-ны өдөр манай улсад халдварын 38 тохиолдол шинээр бүртгэгдсэнийг ЭМЯ-аас мэдээлсэн. Тэдний 32 нь Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдол бөгөөд 29 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд,  гурав нь эрүүл мэндийн байгууллагын ажилтан болохыг мэдээлсэн. Тэгвэл дээрх 29 тохиолдлын дунд цагдаагийн алба хаагч байгаа бөгөөд тэрбээр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа батлагдсан тохиолдлын хавьтал болсон байж болзошгүй аж. Тэрбээр Тээврийн цагдаагийн албанд ажилладаг байна. Батлагдсан тохиолдлын хавьтал болсон байж болзошгүй шалтгаанаар түүнийг сүүлийн 14 хоногт тусгаарлан шинжилгээ авч байсан бөгөөд давтан шинжилгээний хариу нь ийнхүү эерэг гарчээ. Эх сурвалж: tsahiur.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна