Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Ховд аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 7-нд нийт 27 488 хүнд шинжилгээ хийснээс Сэлэнгэ аймагт нэг хүнд коронавирус илэрчээ. Харин Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймгуудад шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй.
Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 888 болж байна. Үүнээс 384 хүн эдгэрээд буй юм.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 495 хүн эмчлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна