Монголын эмч мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд 384 хүнийг эмчилж эдгээгээд гаргасан байна. Ер нь нийт халдвар авсан хүмүүсийн 43 хувь эдгэрсэн бөгөөд энэ хүмүүсээс эргээд өвчлөөд ирсэн нэг ч хүн байхгүй юм.
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд эмч, мэргэжилтнүүд хариулт өгсөн юм.
-Хөл хориг сунгах эсэх талаар та бүхнээс УОК-т санал хүргүүлсэн үү?
-ЭМЯ-наас энэ хөл хориог сунгах эсэх асуудлаар ямар нэг санал хүргүүлээгүй байгаа. Мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид болон бусад баг хамтраад уг асуудал боловсрогдоод явж байгаа гэдгийг хэлье.
-Манай эмч нарын баг өнгөрсөн хугацаанд маш олон хүн эдгээж гаргаад байгаа. Энэ хүмүүст ямар эмчилгээ хийсэн бол?
-Өнгөрсөн хугацаанд халдвар аваад эдгэрсэн олон хүн бий. Эхний үед халдвар орж ирээгүй байхад маш нарийн хяналт тавьж ажиллаж ирсэн. Бид эдгэрсэн хүнээ ХӨСҮТ-өөс вирус ялгарахгүй болсон үед эмнэлгээс гаргаж, улмаар 14 хоног сувилалд байлгаж давтан шинжилгээ хийлгэсний дараа гэрт нь 14 хоног байлгаад шинжилгээ хийж ямар ч вирусгүй эрүүл болсон нөхцөлд хүн ардын дунд оруулж байгаа.
-Манай улсад хэрэгжүүлж байгаа эмчилгээний арга барил, тактик болон дараа дараагийн давалгаанаас сэргийлэх бэлтгэл ажлын талаар тодруулна уу ?
-Дэлхийн улс орнуудын жишгээр болон ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу энэ арга хэмжээг авч, эмчилгээг хийж байна. Бид 384 хүнийг эмчилж эдгээгээд гаргасан байна. Ер нь нийт халдвар авсан хүмүүсийн 43 хувь эдгэрсэн бөгөөд энэ хүмүүсээс эргээд өвчлөөд ирсэн нэг ч хүн байхгүй. Мөн энэ эдгэрсэн хүмүүсийг харьяа эрүүл мэндийн байгууллага болон төр засгийн байгууллагын хяналтад өгч, тухайн хүмүүстээ бид холбоотой байдаг. Өнөөдөр бид энэ кластер өвчлөл бүртгэгдсэнээс хойш 23 хүнийг стандартын дагуу эмчилж эдгээгээд гаргасан. Монгол Улсад “COVID
-19” халдвар авсан нийт хүмүүсийн 83-84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байгаа. Мөн хүндээр өвдсөн хүн эдгэрч гарсан тохиолдол ч байгаа. Бидний эмчилгээний тактик бол ОХУ болон АНУ-ын эмчилгээний удирдамж, шинэ арга, аргачлалаас суралцаж, ДЭМБ-ийн зөвлөмжийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаараа эмчилгээний удирдамжаа баталгаажуулаад, стандарт эмчилгээг хийж ажиллаж байна. Ингээд бид стандартын дагуу вирусын эсрэг эмчилгээг хийдэг. Вирус дарангуйлах, дархлааг дэмжих эмчилгээг хийдэг. дэлхийн улс орнуудад дэгдсэн “COVID-19” халдварын тархалт, өвчлөлтийн үе шат бүрийг бид 11 сар ажиглалаа. Энэ хугацаанд ойрын болон 2, 3-дагч хавьтагчдыг олн илрүүлэх талаар чамгүй туршлагатай боллоо. Энэ туршлага дээрээ тулгуурлаад ойрын хавьтлаа болон хавьтлын хавьтлууд гээд хойш нь сунгаж хянаж ажиглаж байгаа аж. “COVID-19” халдварын эсрэг хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгээс хамаарч эхний давалгааг үндсэндээ хумиж, цомхотгож чадлаа гэж үзэж дүгнэдэг байна. Бид ийм үр дүнд хүрэхийн төлөө, халдварын голомтыг устгаж, улсын хэмжээний дэгдэлт болгохүйн төлөө ард иргэдийн дэмжлэгтэйгээр бид бүхэн бэлтгэл ажлаа өдрөөс өдөрт авч хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна