БНХАУ-ын Чэнду хотод коронавирусын дотоодод халдварласан гурван тохиолдол илэрлээ

Админ
2020/12/09

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн нийслэл Чэнду хотод мягмар гарагт коронавирусын дотоодод халдварласан гурван шинэ тохиолдол илэрчээ.

Чэнду хотын Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь даваа гарагт халдвар илэрсэн хоёр хүний ач охин, хоёр нь тэдгээр тохиолдолтой ойр амьдардаг хүмүүс аж.

Тэдний ойрын хавьтал болох 46 хүнийг илрүүлэн тогтоож, эмнэлгийн хяналтад оруулсан байна. Мөн сүүлийн 14 хоногт тэдний очсон газруудыг халдваргүйжүүлжээ.

Чэндуд өнөө өглөөний байдлаар нуклейн хүчлийн шинжилгээ хийхээр 24598 сорьцыг цуглуулжээ. Мөн орчин болон хүнсний 468 сорьц цуглуулсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна