Австри улсад хөл хориог сулруулж, сургуулиуд хичээллэж эхэллээ

Админ
2020/12/09

Австри улсад  коронавирусын тархалт саарч буй төлөв ажиглагдаж байгаатай холбоотойгоор хатуу хөл хориог хэсэгчлэн сулруулж, сургуулиуд танхимаар хичээллэж эхэлжээ.

Австрид өнгөрсөн 11 дүгээр сарын 17-ноос хүмүүсийг гадуур явахыг хориглож, онцын шаардлагагүй дэлгүүрүүд, сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон юм. Үүний хүрээнд супермаркет, эмийн сан, зарим шаардлагатай аж ахуй нэгжүүд л үйлчлүүлэгч хүлээн авч, сургуулиуд цахимаар хичээллэж байжээ.

Сүүлийн өдрүүдэд халдварын үзүүлэлтүүд буурсантай холбоотойгоор даваа гаргаас бага, дунд сургуулиуд танхимаар хичээллэж эхэлсэн байна. Мөн дэлгүүрүүдийг даваа гаргаас нээгдэхийг зөвшөөрсөн боловч зоогийн газар, зочид буудлуудын хувьд ирэх нэгдүгээр сарын 6 хүртэл хаалттай хэвээр байх ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна