Арабын Нэгдсэн Эмират улс “Спутник V” вакциныг туршиж эхэллээ

Админ
2020/12/09

Арабын Нэгдсэн Эмират улсад ОХУ-ын “Спутник V” вакцины клиникийн гурав дахь шатын туршилтыг эхлүүлжээ. Засгийн газрын шийдвэрээр гурав дахь шатны туршилтад 500 сайн дурынхан хамрагдахаар болжээ. ОХУ-ын засаг захиргаа “Спутник V” вакциныг 91.4 хувийн үр дүнтэй гэж нийтэд зарлаад байна. Энэ долоо хоногт ОХУ-д дээрх вакциныг эрсдэлт бүлгийн хүмүүс болон эмч, цагдаа зэрэг тэргүүн фронтод ажиллаж байгаа ажилтнуудад тарьж байгаа юм. ОХУ-ын “Спутник V” вакцины нэг тун нь 20 ам.доллар юм. Гэхдээ ОХУ дотооддоо дээрх вакциныг үнэ төлбөргүй хийж байгаа билээ. Арабын Нэгдсэн Эмират улсад ОХУ болон АНУ-ын Pfizer компанийн хоёр ч вакциныг туршилтад оруулаад байна. Туршилтын үр дүнгээс шалтгаалан вакцинжуулалтын товлолоо тодорхой болгох аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна