Төрийн ордонд сэжигтэй тохиолдол илэрлээ
Төрийн ордны зүүн жигүүрийн хоёрдугаар давхарт хөл хорио тогтоолоо.
Тодруулбал, зүүн жигүүрийн хоёрдугаар давхарт өрөө нь байрладаг нэгэн ажилтны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ. Сорьцод PCR шинжилгээ хийлгэхээр мэргэжлийн байгууллагад хүргүүлсэн байна. Шинжилгээний хариу гартал иргэдийг өрөөнөөс нь гаргахгүй гэж мэдээллээ.
Төрийн ордны зүүн жигүүрт Ерөнхиийлөгчийн тамгын газар, Засгийн газрын ажилтнууд байрладаг юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна