Их Британи улсад хамгийн эхний хүн “Pfizer”-ийн коронавирусын эсрэг вакциныг хийлгэлээ

Админ
2020/12/09

Их Британи улсын 90 настай иргэн орон даяар явуулж буй коронавирусын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдсан хамгийн эхний хүн боллоо.

“Төрсөн өдрөөрөө урьдчилж авсан хамгийн сайхан бэлэг энэ боллоо” гэж ирэх долоо хоногт 91 насыг зооглох Маргарет Кинан хэлжээ. Ийнхүү тэрбээр “Pfizer-BionTech” компанийн 800 мянган тун вакцины эхнийхийг тариулжээ.

Их Британид эхний ээлжинд 80-аас дээш насны иргэд, эмнэлэг, асрамжийн газрын ажилтнуудыг дархлаажуулах юм. Тус улсад энэ сарын эцэс гэхэд дөрвөн сая хүртэлх тун вакциныг нийлүүлэх төлөвтэй байна.

“Би “Pfizer”-ийн вакцин хийлгэсэн эхний хүн болсноороо бахархаж байна. Миний хувьд гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт шинэ жилийг өнгөрүүлэх боломжтой болсондоо маш их баяртай байна” гэж М.Кинан ярьжээ.

Их Британи нь “Pfizer”-ийн вакциныг хэрэглэж эхэлсэн анхны улс болж буй нь энэ юм. Тус улсын эрх баригчид уг вакциныг хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт олгосон билээ.

Энэхүү вакциныг заавал бус сайн дурын үндсэн дээр хийлгэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна