"Түшиг Уул", "Улсын их дэлгүүр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2020/12/09

2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 45,189,294.32 төгрөгийн үнийн дүн бүхий 181,403 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түшиг Уул" ХК (TUS +14.63%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +2.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -6.13%) болон "Хар тарвагатай" ХК (TVT -5.58%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 4,690 ширхэг нэгж эрхийг нийт 492,945 төгрөгөөр арилжаалсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 300,060 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.02 хувиар буурч, 17626.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,600,934,328,915.82 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна